Please translate Passed Time

Mongolian

Passed Time

Урьдын өдрүүд
Амьдралын хамгийн үзэсгэлэнт хэсэг нь
Алсарч одсон урьдын өдрүүд ээ.
Сэмэрч үрэгдсээр атгахан жаргал үлдэвч
Сэтгэлд хуучин хүрэм шиг илчтэй байдаг аа.
Хайлаарын дүүрэн цастай өвлүүд
Харь нутгийн морин тэрэгчний дуу
Имин голын зуны дулаахан үдшүүд
Их л холоос сонстох баянхуурын аялгуу
Давж туулсан өдөр бүрийн эцэст бид
Даанч их өөрчлөгдсөн гэлээ ч
Хуучин өдрүүдийг дурсах төдийд
Харцанд мишээл гэрэлтэх юм.
Амьдралын хамгийн үзэсгэлэнт хэсэг нь
Алсарч одсон урьдын өдрүүд ээ.
Шилэн хундагаа андууд минь өргөхөд
Ширээн дээр хөнгөн зууш л үлддэг ээ.
Залуугийн баяр гунигаар дүүрэн
Зайгүй дотно нөхөрлөл байж дээ
Хоолой нийлүүлэн хагацлын тухай дуулсан
Холын Москвагийн нам гүм үдшүүдийг ээ.
Даанч их өөрчлөгдсөн гэлээ ч бүхнийг
Давах итгэл дүүрэн оршдог ажээ,
Ай, тэгэвч ганц удаа ч болов
Аз жаргалтай тэр л үед эргээд очих сон. Орч. Enbos

More translations of "Passed Time"
Comments